Д.Сумъяабазар: Иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж өгөх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа билээ. Энэ удаад Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзсан юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газрын хуралдаанаар түүхэн шийдвэр гарч, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон” тухай онцлоод хууль, эрх зүйн хувьд чадамжтай болох чиглэлд ажиллаж байгаа гэлээ. Учир нь тун удахгүй УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй юм. … Continue reading Д.Сумъяабазар: Иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж өгөх ёстой